MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖАА ОНЛАЙН ГОРИМООР ХЭВИЙН ЯВАГДАНА

2021-02-10

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ныг хүртлэх хугацаанд онлайн горимоор хэвийн ажиллана.

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргасантай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь дээрх хугацаанд (2021.02.12-ны өдөр буюу бүх нийтийн баярын өдрөөс бусад өдөр) бүрэн зайнаас ажиллах бөгөөд үнэт цаасны арилжаа онлайн горимоор хэвийн явагдана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ