MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖАА ОНЛАЙН ГОРИМООР ХЭВИЙН ЯВАГДАНА

2020-12-23

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 06-ны хооронд зайнаас ажиллах горимд шилжих бөгөөд энэ өдрүүдэд үнэт цаасны арилжаа хэвийн явагдана.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор Ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зайнаас ажиллах горимд шилжих бөгөөд тус хугацаанд үнэт цаасны арилжаа хэвийн явагдана.

Засгийн газрын тус тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан "Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт"-нд хөрөнгийн бирж, түүнтэй холбогдох үйл ажиллагааг нэмж оруулах тухай хүсэлтийг зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох "ҮЦТХТ" ХХК болон "МҮЦКТ" ХХК-тай хамтран хүргүүлээд байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ