Хувьцаат компани
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО
2026-01-19

"Хаан банк" ХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" " ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөллөө.
Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 14.1 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.
Ийнхүү, зах зээлийн үнэлгээ өсөхөд "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2,774,599,298,000 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлснээс гадна "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт хүчтэй нөлөө үзүүлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
#company#event