MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2011-03-11

Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын Дөрөвдүгээр бүлгийн холбогдох заалтыг үндэслэн биржид бүртгэлтэй ХК-иудад жил бүр үнэт цаасны шалгуурыг тогтоодог ба бүртгэлийн шалгуур, шаардлага хангаагүй үнэт цаас гаргагчийг Санхүүгийн Зохицуулах Хороо /СЗХ/-той хамтран бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаар журамд тусгасан билээ.

2009, 2010 оны жилийн эцсийн үзүүлэлтэд тулгуурлан МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны шалгуурыг тогтоож, үнэт цаас гаргагчийн хууль, журам гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг судалж дүгнээд байна.

Шалгуур үзүүлэлтээр МХБ-д бүртгэлтэй нийт 336 хувьцаат компанийн 86 % буюу 288 ХК нь сүүлийн хоёр жил дараалан үнэт цаасны бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй болно.

Шалгуур үзүүлэлтийг дараалан бүрэн хангаагүй компаниудиас эхний ээлжинд хууль, журам зааврын дагуу хувьцаа эзэмшигч, эрх бүхий байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, тухайлбал 1996 оноос хойш тогтмол хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулаагүй, санхүүгийн тайлан ирүүлээгүй, олон жилийн бүртгэлийн хураамжийн тооцоотой, мөн үнэт цаасны арилжааны идэвхи нь сул үнэт цаас гаргагчдын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм.

МХБ-ийн хувьд холбогдох журмын хэрэгжилтийг хангах, цаашид биржид бүртгэлтэй үнэт цаасыг чанаржуулах, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шалгуур, шаардлагыг бүрэн хангаагүй болон үүргийн биелэлт хангалтгүй доорх нэр бүхий 72 хувьцаат компанийн үнэт цаасны арилжааг зогсоолгох цаашид бүртгэлээс хасуулах саналыг ойрын хугацаанд СЗХ-нд хүргүүлэхээр болоод байна.

Иймд эдгээр хувьцаат компаниудын эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага болон том хувьцаа эзэмшигчдийн хувьд тухайн компанийн хууль журам, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах талаар арга хэмжээ авч 2011 оны 3-р сарын 24-ний дотор МХБ-ийн холбогдох албанд хандаж, зохих тайлбар, материалыг ирүүлэхийг мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

БҮРТГЭЛИЙН АЛБА -310517, 310501, 313511

www.mse.mn

listing@mse.mn

# Үнэт цаасны код Компанийн нэр Байршил Регистр Хувьцааны тоо ширхэг

1 369 Авто зам Архангай Архангай 2003422 139,105

2 393 Хүнс Архангай Архангай 2553147 430,898

3 187 Азых Баян Өлгий 2003929 124,924

4 200 Ачит Алкабы Баян Өлгий 2003937 74,127

5 244 Жол Баян Өлгий 2003864 79,545

6 329 Ингэттолгой Булган 2007711 624,383

7 308 Булган ундарга Булган 2105853 113,212

8 377 Эрдэнэт суварга Булган 2007908 35,591

9 63 Дархан мах экспо Дархан Уул 2050234 1,075,692

10 508 Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ Дархан Уул 2688565 10,385,116

11 254 Дархан хөвөн Дархан Уул 2050161 55,126

12 132 Дорнод Дорнод 2011107 703,000

13 77 Баянталбай Дорнод 2011263 82,174

14 80 Мандалговь импэкс Дундговь 2012294 71,371

15 424 Сав шим Өмнөговь 2016532 183,780

16 314 Ундарга-Өмнөговь Өмнөговь 2016583 94,775

17 86 Говийн өндөр Өмнөговь 2016311 190,491

18 161 Харшийн гэгээ Өвөрхангай 2057905 209,210

19 257 Дэлгэрэх хүнс Өвөрхангай 2015595 146,387

20 212 Өв-Усжуулагч Өвөрхангай 2015447 102,394

21 175 Шимтлэг Өвөрхангай 2015358 36,195

22 235 Оргил Говь-Алтай Говь алтай 2103435 78,489

23 431 Хөвсгөл хүнс Хөвсгөл 2034433 263,820

24 108 Хөвсгөл геологи Хөвсгөл 2034441 143,959

25 402 Алтан дуулга Хөвсгөл 2034565 113,286

26 78 Хөвсгөл Хөвсгөл 2034611 51,956

27 403 Ар тархи Хөвсгөл 2109972 23,726

28 178 Эвлэл Ховд 2033089 43,798

29 227 Алтайн зам Ховд 2033003 54,153

30 154 Эрдэнэт хүнс Орхон 2030756 394,298

31 113 Эрдэнэт зандан Орхон 2030152 426,841

32 331 Орхон далай Сэлэнгэ 2059312 242,181

33 407 Цагаантолгой Сэлэнгэ 2059487 110,813

34 158 Сэлэнгэ Шим Сэлэнгэ 2060272 55,508

35 408 Жавхлант хараа Сэлэнгэ 2054779 58,543

36 480 Бороогийн үйлдвэр Сэлэнгэ - 80,060

37 421 Төв-Ус Төв 2052466 159,781

38 181 Чандмань-Уул Төв 2032597 91,759

39 468 Ажлын хувцас Төв 2052687 240,989

40 246 Ар хуст Шунхлай Төв 2032465 75,874

41 152 Баялаг Сүмбэр Төв 2052601 72,157

42 39 Алтан тариа Улаанбаатар 2075083 494,000

43 435 Бөөний худалдаа Улаанбаатар 2075776 1,272,535

44 236 Монгол шевро Улаанбаатар 2075164 920,279

45 423 Агротехимпэкс Улаанбаатар 2099705 1,513,572

46 54 Сонсголон бармат Улаанбаатар 2068478 1,929,073

47 32 Ханын материал Улаанбаатар 2091291 652,974

48 333 Алмаас Улаанбаатар 2022818 515,149

49 447 Уран барилга Улаанбаатар 2085674 160,120

50 440 Эсгий гутал Улаанбаатар 2018357 219,924

51 37 Солонго экспресс Улаанбаатар 2036282 156,523

52 226 Бишрэлт фүдс Улаанбаатар 2068079 328,609

53 397 Баялаг Налайх Улаанбаатар 2025914 311,872

54 33 Асби Улаанбаатар 2040956 63,456

55 471 Моннаб Улаанбаатар 2082756 122,767

56 50 Мон-Асар Улаанбаатар 2036223 71,086

57 231 Аривжих Улаанбаатар 2041308 56,381

58 290 Монгол дизель Улаанбаатар 2042134 136,826

59 56 Хөсөг трейд Улаанбаатар 2037467 295,793

60 26 Машин механизм Улаанбаатар 2655853 58,008

61 198 Хорол-Эрдэнэ Улаанбаатар 2008394 86,850

62 459 Их барилга Увс 2001772 397,085

63 325 Улаансан Увс 2002116 87,048

64 326 Жинст-Увс Увс 2001861 53,223

65 130 Мөнхжим Увс 2001853 159,977

66 94 Увс хүнс Увс 2001969 112,716

67 490 Шад трейд Увс 2116812 39,885

68 372 Хангал Хэнтий 2035359 193,712

69 364 Хурх гол Хэнтий 2036037 153,365

70 389 Өндөрхаан Хэнтий 2035987 111,879

71 438 Баян-Алдар Завхан 2013916 202,679

72 204 Завхан баялаг Завхан 2013975 56,338