“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК НЬ МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЗОХИСТОЙ УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
МХБирж ТӨХК нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг Монгол Улсын ЗГҮЦаасанд байршуулахаар болоод байна.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь байгууллагын хөрөнгийг үр ашигтай удирдах, мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд банкны харилцах данс дахь өөрийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасанд байршуулахаар болоод байна.
Засгийн газрын үнэт цаас нь өгөөж өндөр, эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл юм.
Засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг шуурхай, ил тод нээлттэй байдлаар байгууллагын цахим хуудасны “Шилэн данс”-ны хэсэгт тухай бүр байршуулж байх болно.
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ