MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2014-06-24

Сангийн сайдын тушаалаар “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн.

Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Үүнд:

Дарга: Б.Нямаа

Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга

Гишүүдэд:

Б.Даажамба

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга

Б.Сүх-Очир

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

Н.Мөнхбат

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал

Н.Энхбаяр

Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогын хэлтсийн дарга

М.Батгэрэл

Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ