“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “МАНДАЛ КАПИТАЛ МАРКЕТС ҮЦК” ХХК-ТАЙ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК-тай зах зээл үүсгэгчээр ажиллах гэрээ байгууллаа.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Б.Анар зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвхийг дэмжих, зах зээл үүсгэгчийн тогтолцоог өргөжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудад удирдлагын түвшинд анхаарч ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК нь хариуцан ажиллах үнэт цаасны худалдан авах, худалдах үнийн саналыг биржид тогтмол байршуулж, хөрөнгө оруулагчдын арилжаа хийх боломжийг нэмэгдүүлэх, худалдан авах болон худалдах үнийн зөрүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллана.
Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь үнэт цаасны хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих чухал ач холбогдолтой юм.
Цаашид Монголын хөрөнгийн бирж нь хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, арилжааны шинэ бүтээгдэхүүн, механизмыг хөгжүүлэх, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК