Үйл явдал
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА
2022-12-30
"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хөрөнгө оруулагчдаас 57,865,745,500 төгрөгийн үнийн дүн бүхий 7,414 захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт боллоо.
Санхүүгийн Зохицуулах Хорооны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 7.13-т заасны дагуу захиалгуудыг хянаж, тайланг эцэслэн гаргана.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ