“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ШИНЭЧИЛСЭН ЦАХИМ ХУУДАС ҮНДСЭН ХУВИЛБАРТ БҮРЭН ШИЛЖЛЭЭ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн шинэчлэн хөгжүүлсэн цахим хуудас өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн үндсэн хувилбарт бүрэн шилжлээ.
Тус цахим хуудсыг 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс туршилтын горимоор ажиллуулж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаанд хэрэглэгчдийн санал хүсэлт, зах зээлд оролцогч талуудын санал хүсэлтүүдийн үр дүнд болон техникийн туршилтын үр дүнд үндэслэн бүтэц, агуулга, хэрэглэгчийн туршлагыг үе шаттайгаар сайжруулж, Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэгдсэн орчныг бүрдүүлээд байна.
Цахим хуудсыг үндсэн хувилбарт шилжүүлэх явцад зарим төрлийн техникийн алдаа, доголдол түр хугацаанд үүсэх магадлалтай бөгөөд үүссэн асуудлыг тухай бүр шуурхай илрүүлж, засварлан хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн цахим хуудсыг ашиглах явцад алдаа, доголдол илэрсэн болон сайжруулах санал, хүсэлт байвал info@mse.mn цахим шуудангаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.
Та бүхний санал хүсэлт нь цахим хуудасны хүртээмж, хэрэглэгчийн туршлага, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад чухал хувь нэмэр оруулах болно.
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК