"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫH ЭЧНЭЭ САНАЛ ХУРААЛТЫН ЗАР
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтаар явуулахаар зарлаж байна.
Хувьцаа эзэмшигчдэд саналын хуудас хүргүүлэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Саналын хуудсыг хүлээж авах эцсийн өдөр: 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг
Компанийн оноосон нэр: “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3
Саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал:
1. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, нөхөн сонгох тухай
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
1. Эчнээ санал хураалтын шийдвэрийн төсөл;
2. Эчнээ санал хураалтын саналын хуудас.
Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн цахим хуудас /www.mse.mn/, өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 хаягт байрлах “Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж хурлын материалтай танилцах, 2026 оны 12 дугаар сарын 01-ний бүртгэлийн өдрөөр эзэмшиж буй хувьцааны тоогоор санал өгөх боломжтой.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 хаягт байрлах “Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.
Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747,
цахим шуудан: shareholders@mse.mn