"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт https://agm.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна.
Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай биетээр танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд танхимаар оролцох боломжтой.
Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгнө үү.
Хуралд бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу.
Хуралд E-mongolia ашиглан бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу.
Хуралд, хэрэглэгч бүртгэлээ ашиглан нэвтрэх заавартай энд дарж танилцана уу.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын урьдчилсан саналыг 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан цаасан хэлбэрээр, эсхүл дээрх зааврын дагуу цахим хэлбэрээр өгөх боломжтой.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;
Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
Хувьцаа эзэмшигч Та ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцагч үнэт цаасны компаниар дамжуулж, эсхүл (ЭНД ДАРЖ) хурлын материалтай танилцах боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллийг 11-313747 дугаарын утсаар лавлана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ