MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Х.ЭРДЭНЭБҮРЭНГЭЭР ТҮР ХАВСРАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2026-10-08

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор дараах шийдвэрийг гаргасан байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тогтоолоор тус албан тушаалын үүрэгт ажлыг компанийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэнгээр түр хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ