Үйл явдал
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Т.ХАШ-ЭРДЭНЭ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-07-08
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Тамираагийн Хаш-Эрдэнийг Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Тамираагийн Хаш-Эрдэнийг Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

Тэрбээр санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, бодлогын шинэчлэлд олон жил тууштай ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан юм.


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хамт олны зүгээс Т.Хаш-Эрдэнэ танд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ