MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2014-10-24

Монголын хөрөнгийн биржид Мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй нягтлан бодогч ажилд шалгаруулж авна.

Ерөнхий нягтлан бодогч

Тавигдах шаардлага

• Мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх

• Тооцооны нягтлан бодогчоор 5-аас дээш, ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил тус тус ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч байх

• Нягтлан бодох бүртгэл, татварын болон бусад холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх

• СТОУС болон НББОУС-ын талаар мэдлэг эзэмшсэн, сургалтанд хамрагдсан байх

• Санхүүгийн тайлан төлөвлөлт хийх чадвартай

• Санхүүгийн болон хэрэглээний программ дээр ажиллах чадвартай

• Албан бичиг боловсруулах, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай

• Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай

• Харилцааны өндөр соёлтой

• Мэргэжлийн ур чадвар сайтай, тогтвор суурьшилтай, багаар болон бие даан ажиллах чадвартай

• Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй байх

Бүрдүүлэх материал

• Анкет (анкетийн маягтыг МХБ-ийн сайтаас татаж авах)

• 1 хувь зураг (3х4 хэмжээтэй)

• Гурван үеийн намтар

• Их дээд сургуулийн диплом (нотариатаар баталгаажуулсан), бусад мэргэшсэн сургалт, семинарын үнэмлэхний хуулбар

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Ял шийтгэлгүй, татварын болон зээлийн өр төлбөргүй талаар тодорхойлолт

• Өмнөх ажлын газрын тодорхойлолт /2 хүн/

• НДД-ийн хуулбар

Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрхи материалыг бүрдүүлэн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор МХБ-ийн Захиргаа, санхүүгийн газрын хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх болон narantsetseg@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ