MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ - 2015"-Д ОРОЛЦОНО

2015-06-16

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар "Mongolia Business Summit - 2015"-нд панелистаар оролцоно.

"Монголын эдийн засгийн форум” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Mongolia business summit” энэ оны зуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд "Их тэнгэр" цогцолборт зохион байгуулагдана.

Уг чуулганы хоёр дахь өдөр буюу зуравдугаар сарын 19-ний өдрийн 14:30 цагаас эхлэх санхүүгийн салбарын салбар хуралдаанд Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар "Монголын хөрөнгийн зах зээлийн тойм" сэдвээр илтгэл тавьж, панелистаар оролцохоор боллоо.

“Mongolia business summit - 2015”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Маркетинг Олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ