MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНГОЛ ШЕВРО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-08-31

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт зарлан хуралдуулахаар боллоо.

“Монгол Шевро” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.09.29-ний өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.09.10-ны өдөр

Хуралдах газар: ХУД-ийн 2-р хороо, "Монгол шевро" ХК-ийн өөрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компаний 2017 оны тайланд өгсөн ТУЗ-ийн үнэлэлт, дүгнэлт;

2. Компаний дүрэмд оруулах өөрчлөлтүүд;

3. Зарим их хэмжээний хэлцлийг батлах;

4. ТУЗ-ийн нэр дэвшигчдийг хэлэлцэн батлах.

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд ХУД-ийн 2-р хороо, "Монгол шевро" ХК-ийн байранд болон харилцдаг брокерын компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. .

Хурал зохион байгуулах коммис: Ц.Түмэн-Өлзий 99116018, 99116621

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ