MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2017-02-17

"Монгол шуудан” ХК нийт 301.9 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар болов.

"Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 02-р сарын 14-ны өдрийн №17/05 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 3,03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох 301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болов.

Энэхүү ногдол ашгийг 2017 оны 5-р сарын 1-ны өдрөөс эхлэн тарааж эхлэх ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болсон байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ