Үйл явдал
“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН “III” АНГИЛАЛД БҮРТГЭЛЭЭ
2015-12-16
“МОНГОЛ ШУУДАН” ХК-ийн 65,727,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэж, 100% төрийн өмчит хувьцаат компаниар бүртгэж авлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны 293 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн журмыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдөр “МОНГОЛ ШУУДАН” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 65.727.000 ширхэг хувьцааг бүртгэж, 100% төрийн өмчит хувьцаат компаниар бүртгэн авлаа.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ