“МОНГОЛ ШУУДАН” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Тайлант хугацаанд нийт хөрөнгө 76.99 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116.75 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" (MNP) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд:
Компанийн нийт хөрөнгө 76.99 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116.75 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2022 оны үйл ажиллагааны ашгаас 200 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг олон нийтэд танилцуулав
Шуудан солилцооны үндсэн системийн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэв.
Олон улсын гаалийн урьдчилсан мэдүүлгийн системийг нэвтрүүлэв.
Та бүхэн "Монгол шуудан" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ