Үйл явдал
"Монгол Шир" ХК хувь нийлүүлэгчдийн хурлын мэдэгдэл ирүүллээ
2011-03-03
"Монгол Шир" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал 2011 оны 4-р сарын 04-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар хотод компанийн байранд хуралдхаар болжээ.
Хурлаар доор дурьдсан асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
- Компанийн 2010 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан,
- Компанийн ТУЗ болон ХШЗ-ийг сонгох,
- Компанийн 2011 оны ажлын төлөвлөгөө
Олон нийтэд зарлах огноо: 2011 оны 03-р сарын 01
Бүртгэх өдөр: 2011 оны 03-р сарын 05
Холбоо барих утас: 91913155, 91002205