Үйл явдал
“МОНГОЛ НОМ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
2011-05-12
Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Гүйцэтгэх захирлын 2011 оны 5-р сарын 12-ны өдрийн 100 тоот тушаал, СЗХ-ны 2011 оны 4-р сарын 21-ний өдрийн 111 тоот тогтоол, “Монгол ном” ХК-ийн 2011 оны 3-р сарын 28-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын 3 тоот тогтоолыг үндэслэн тус компанийн гаргасан нийт 76 427 ширхэг хувьцааг МХБ-ийн бүртгэлээс хассан байна.