MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-21

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Монгол Базальт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 17.09 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ