Үйл явдал
"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
2023-02-14
"Монгол базальт” ХК 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.
"Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 13-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 20 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2023 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ