MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03

Эхний хагас жилд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн татварын өмнөх цэвэр ашгийн хэмжээг 3.4 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Өмнөх оны үетэй харьцуулахад борлуулсан бүтээгдэхүүний өртөг түүхий эд материалын тээвэр болон сэлбэг хэрэгслийн үнийн өсөлт, хөдөлмөрийн эрүүл ахуй, дархлаажуулалтын зардлаас үүдэн өссөн хэдий ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөгөөр, татварын өмнөх цэвэр ашгийн хэмжээг 3.4 дахин нэмэгдүүлэн ажиллалаа.

  • Дулаан тусгаарлагч материалын үйлдвэрийн оёмол хөнжлийн хэсэгт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Ф-325-н 10 см-н зузаантай 150 метр торон гадаргуутай хөнжил хийх ажил хийгдсэн бөгөөд зах зээлд нэвтрүүлж борлуулах зорилгоор 174 метр 5 см-н зузаантай хөвөнд тор барьж оёх ажил хийж гүйцэтгэсэн.

  • Базальт файбер арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн бөгөөд 3-р улиралдаа багтаан жилд 512.4-1244.1 мян.м базальт файбер BFRP маркын арматур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ