MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОНГОЛ АЛТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019-05-01

2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 150 төгрөг буюу нийт 39.8 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна

"Монгол Алт" ХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 150 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тогтоож, 2019 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ