MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОНГОЛ АЛТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018-05-18

2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 150 төгрөг буюу нийт 39.8 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

"Монгол Алт" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 150 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, ноогдол ашгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ