MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МОН-НАБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-06-12

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт болно.

"Моннаб" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19/15 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах тов: 2019.07.18-ны өдрийн 14:00 цагт

Бүртгэх өдөр: 2019.06.28-ны өдөр

Хуралдах газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Засгийн Газрын 11-р байр 1206 тоот

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Хувьцаа эзэмшигчид ажлын өдрүүдэд 09-17 цагийн хооронд “МОННАБ” ХК-ийн байранд ирэх эсвэл хурал зохион байгуулах комиссын гишүүдтэй холбогдон материалтай танилцах боломжтой.

Хурал зохион байгуулах комиссын дарга Ш.Оюун-Эрдэнэ; гишүүн Д.Болорцэцэг.

Хурал зохион байгуулах коммис: 91919392, 70172141

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ