“МОН БИЙФ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА
"Таван Богд Трейд" ХХК нь Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр хувьцаа худалдан авах санал гаргалаа
"Таван Богд Трейд" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу сайн дурын үндсэн дээр бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах саналыг гаргасан байна.
Санал болгож буй үнэ: 47 төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 130,761,789 ширхэг
Худалдан авах тоо ширхэг: 44,200,000 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил 1, Хаан банк цамхаг, 10 давхар 1001 тоот
И-мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com
Утас: 72727282
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ