MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-ИЙН "ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ" БАТЛАМЖЛАГДЛАА

2022-02-01

МХБ-д бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах үйл ажиллагаа явуулах зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд шинээр нэвтрүүлнэ.

МХБ нь бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах үүрэг бүхий зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд шинээр нэвтрүүлж, түүний үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу зохицуулах зорилгоор "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ыг шинээр боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 29 тоот тушаалаар батламжлууллаа.

Энэхүү журмын дагуу тодорхой шаардлага хангасан МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани тодорхой үнэт цаасны market maker буюу зах зээл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэж, тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авах захиалгыг нэгэн зэрэг системд оруулж, биелүүлэх үүрэгтэйгээр зах зээлд оролцох бөгөөд МХБ нь зах зээл үүсгэгчээр сонгогдсон үнэт цаасны компани, тухайн оролцогчийн гүйцэтгэсэн арилжааны мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх юм.

Журмыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ