MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-ИЙН ТУЗ-ИЙН ШИЙДВЭР

2012-02-29

“МХБ” ХК-ийн ТУЗ-ийн хурал 2012 оны 02-р сарын 17-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

“МХБ” ХК-ийн ТУЗ-ийн хурал 2012 оны 02-р сарын 17-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:

• “Голомт секюритиз” ХХК, “Сикап” ХХК-иудыг МХБ-ийн гишүүнээр элсүүлэх,

• Үнэт цаасны элсэлтийн хураамжийг зөвхөн нэг удаа тухайн компанийн зах зээлийн үнэлгээний 0.1%-иар тогтоох ба хамгийн доод хэмжээ нь 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, дээд хэмжээ нь 240,000,000 /хоёр зуун дөчин сая/ төгрөг байхаар тооцох,

• Бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээний 0.005%-иар тогтоон жил бүр авах ба хамгийн дээд хэмжээ нь 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг, доод хэмжээ нь 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг байхаар тооцох.

• Үнэт цаас гаргагч нь бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг тухайн жилийн эхний улиралд багтаан төлөх

• Гишүүнчлэлийн журмын дагуу гишүүнээр элсүүлэх хураамж болон гишүүнчлэлийн жилийн хураамжинд өөрчлөлтүүдийг орууллаа. Бүртгэлийн шинэ журмыг энд дарж үзнэ үү.