MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-ИЙН ШИНЭЧИЛСЭН ХЯНАЛТЫН БОЛОН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ БАТЛАГДАН, МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

2014-10-07

“Хяналт шалгалтын журам” болон “Гишүүнчлэлийн журам”-ыг 2014 оны 10 сарын 03-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн хурлаар батлагдсан “Хяналт шалгалтын журам” болон “Гишүүнчлэлийн журам”-ыг 2014 оны 10 сарын 03-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
МХБ-д шинээр гишүүн элсэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, цуцлах болон гишүүний үйл ажиллагаатай холбоотой бусад харилцаа нь “Гишүүнчлэлийн журам”-аар, харин биржийн үнэт цаасны арилжааны хяналт шалгалт болон гишүүн үнэт цаасны компани, үнэт цаас гаргагчдын үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой үүсэх харилцаа нь “Хяналт шалгалтын журам”-аар зохицуулагдах болно.
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо дээрх хоёр журмыг батламжилснаар Монголын хөрөнгийн биржээс “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-тай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай үндсэн зохицуулалтууд хийгдэж дууслаа.
Дээрх хоёр журмыг энд дарж үзнэ үү.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ