MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-ИЙН "ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2022-12-02

МХБ-ийн “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн Зохицуулах Хороо 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр батламжиллаа.

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот тогтоолоор батлагдсан "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-ын нэмэлт өөрчлөлтийг Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 508 тоот тушаалаар батламжилсан байна.

СЗХ-ны “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам” нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү журамтай нийцүүлэн МХБ-ийн "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-д холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан билээ.

Нэмэлт өөрчлөлт орсон "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ