MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ

2011-11-02

Хоёр биржийн хамтарсан багийн зүгээс МХБ-ийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгож, бусад биржүүдийн бүтцийн жишгийн дагуу шинэчлэн зохион байгуулж саналыг ТӨХ-д хүргүүлээд байна.

Хоёр биржийн хамтарсан багийн зүгээс Монголын хөрөнгийн биржийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгож, бусад биржүүдийн бүтцийн жишгийн дагуу шинэчлэн зохион байгуулж саналыг ТӨХ-д хүргүүлээд байна. Түүнлчэн ТӨХ-ны зүгээс ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн баталсан бөгөөд ТУЗ-ийн гишүүдийг дэлгэрнгүй танилцуулбал:

ТУЗ-ийн дарга:

1. Б.Болд - “Gold stream” ХХК-ийн гүйцэтгэх захирал.

ТУЗ-ийн гишүүд:
2. О.Сайнжаргал – Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн.

3. Н.Цогт – “Боналекс” ХХК-ийн өмгөөлөгч.

4. Л.Ганбат – Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга.

5. Антонелла Амадей – Лондонгийн хөрөнгийн бирж группын гадаад харилцааны албаны дарга

6. Тони Вийрсинг – Лондонгийн хөрөнгийн бирж группын глобал хөгжлийн албаны захирал, “Милленниум АйТи” компанийн гүйцэтгэх захирал

7. Ө.Ганзориг – Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч.

8. О.Орхон – Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч.