MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-Д ШИНЭЭР ХОЁР ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

2019-12-27

"Монгол хувьцаа ҮЦК" ХХК болон "Домикс сек ҮЦК" ХХК-ийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн компаниар элсүүллээ.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/09, 2019/10 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК болон "Домикс сек ҮЦК" ХХК-ийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүнээр элсүүллээ.

"Домикс сек ҮЦК" ХХК болон "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ууд нь үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус хоёр компани гишүүнээр элссэнээр МХБ-ийн гишүүн компанийн тоо 53-д хүрлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ