MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАД БОНЗ-ЫН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙГ FC4S ОНЦОЛЛОО

2022-03-09

"Монголын хөрөнгийн зах зээлд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) -ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх" төслийг онцолж, сайн туршлагаар шалгаруулсан байна.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын хөрөнгийн бирж (МХБ), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), НҮБ-ын хамтарсан хөтөлбөр тус тус хамтран хэрэгжүүлж буй “Монголын тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга” (МТХБС)-ын хүрээнд "Монголын хөрөнгийн зах зээлд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S) -нээс 4 дэх удаа гаргаж буй "Улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх үр дүнтэй үйл ажиллагааны талаарх үнэлгээний тайлан"-д энэхүү төслийг онцолж, сайн туршлагаар шалгаруулсан байна.

Тайланг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ