MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2018-02-15

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт бүртгэлтэй 218 хувьцаат компаниас нэр бүхий 93 компани нь МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ.

Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт бүртгэлтэй 218 хувьцаат компаниас нэр бүхий 93 компани нь МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 125 хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” болон МХБ-ийн холбогдох журмууд ба “Бүртгэлийн гэрээ”-нд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулах болохыг мэдэгдэж байна.

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ