MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2017-02-09

Бүртгэлтэй компаниуд хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжилтийг хангаж 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлнэ үү.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.3 зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайлангаа 2 сарын 10-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд МХБ-ийн Хяналтын шалгалтын журам болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг авах нөхцөл үүсэх болно.

Иймд бүртгэлтэй компаниуд хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаандаа ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ