Үйл явдал
МХБ АЖЛЫН ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖЛЭЭ
2020-03-11
МХБ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилтнуудыг зайнаас бүрэн болон хэсэгчлэн ажиллуулах горимд шилжлээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Монголын хөрөнгийн бирж нь нийт ажилтнуудыг эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилтнуудыг зайнаас бүрэн болон хэсэгчлэн ажиллуулах горимд шилжлээ. Тус хугацаанд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа 08:30-16:30 цагийн хооронд хэвийн явагдах болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ