“MILLENNIUM IT” СИСТЕМИЙН ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА
ТӨХ,МХБ болон ЛХБ хооронд байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний дагуу арилжааны шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд “MILLENNIUM IT“ системийг суулгах үйл ажиллагаа МХБ дээр явагдаж байгаа билээ
Төрийн Өмчийн Хороо, Монголын Хөрөнгийн Бирж болон Лондонгийн Хөрөнгийн Биржийн хооронд байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний дагуу арилжааны шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд “MILLENNIUM IT“ системийг суулгах үйл ажиллагаа Монголын Хөрөнгийн Бирж дээр явагдаж байгаа билээ. Шинэ системийн 2 долоо хоног үргэлжилсэн эхний туршилтын ажиллагаа өнөөдөр буюу 12-р сарын 5-нд амжилттай явагдаж дууслаа. Энэхүү туршилтын ажиллагаанд Монголын Хөрөнгийн Бирж, ҮЦТТХТ болон брокер дилерүүд амжилттай оролцсон бөгөөд дараагийн “Mock Run” буюу “ Туршилтын Арилжаа” маргаашнаас эхлэн мөн хоёр долоо хоног үргэлжилж явагдана.