Үйл явдал
“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ
2015-12-28
"Мик холдинг" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон тул хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/5254 албан тоотыг үндэслэн "Мик холдинг" ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон тул хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.
“МИК Холдинг” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан юм.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ