MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МИК ХОЛДИНГ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-08-17

Компанийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

“МИК Холдинг” ХК-ийн 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас компанийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд дараах үйл ажиллагааны чиглэлүүдийг нэмж оруулсныг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн байна. Үүнд:

- Аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа;

- Менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа;

- Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

- Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ;

- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа;

- Санхүүгийн бусад үйлчилгээ

Түүнчлэн, компанийн өөрийн зорилго болон эрхлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй шууд болон шууд бус холбоотой, хууль тогтоомжид хориглоогүй бүхий л төрлийн үйл ажиллагааг эрхэлж болох бөгөөд дүрэмд заагаагүй үйл ажиллагаа эрхлэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэхээр дүрэмд тусгасан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ