MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-03-21

“Мик Холдинг” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын сарын 18-ны өдрийн №16/24 тоот тогтоолоор “Мик Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт зарлан хуралдуулахаар болов.

“Мик Холдинг” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №16/24 тоот тогтоолоор “Мик Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт зарлан хуралдуулахаар болов. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

  • Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах

  • Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах

  • Компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай

  • Компанийн ТУЗ-ийн зардлын 2016 оны төсвийн төслийг батлах

Хувьцаа эзэмшигчид 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандаж эсвэл компанийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын даргад мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.

Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гаригт 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:

Дарга Ж.Онон, ТУЗ-ийн ажлын албаны дарга, 328267 ext 815

Гишүүн Г.Саруул, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 328267 ext 825

Гишүүн Ц.Алтантуяа, ТЗК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 328267 ext 828

Гишүүн Ч.Цэрэндулам, ТЗК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 328267 ext 838

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ