"МИК ХОЛДИНГ" ХК БОЛОН "ТАВАН ТОЛГОЙ" ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА
Хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд 14:00 цагаас танилцуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
Маргааш буюу 8 дугаар сарын 10-ны өдрийн 14.00 цагт "МИК Холдинг" ХК, 15:00 цагт "Тавантолгой" ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ