MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ ТУСГАЙ ДУГААР /1900-2475/ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2016-10-17

Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаасны зах зээлийн тухай мэдээ мэдээлэл өгөх тусгай дугаартай /1900-2475/ боллоо.

Монголын хөрөнгийн бирж нь Үнэт цаасны зах зээлийн мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор тусгай дугаар /1900-2475/-ын үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Энэхүү тусгай дугаарын үйлчилгээгээр дараах мэдээллийг хүргэнэ. Үүнд

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох

  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн талаарх мэдээлэл

  • Засгийн газрын үнэт цаасны мэдээлэл

  • Хувьцаат компанийн ногдол ашгийн талаарх мэдээлэл

  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт

Тусгай дугаарын нэг минутын төлбөр 500 төгрөг, ажлын өдрүүдэд өглөө 08:00-17:00 цагийн хооронд ажиллана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ