MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МАТЕРИАЛИМПЕКС ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018-02-20

2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10.00 төгрөг буюу нийт 10.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

“Материалимпекс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №13 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тогтоож 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөрт багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ