MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-18

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №22/001 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,872,904,800 төгрөг буюу нэгж хувьцаанд 3 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ