MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2018-09-05

"Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдана.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд шинээр бүртгэгдсэн "Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ /Roadshow/ 2018 оны 9 дүгээр сарын 6-ны Пүрэв гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдах тул сонирхож буй хөрөнгө оруулагчид өргөнөөр оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ