MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2018.09.24-НД ЭХЭЛНЭ

2018-09-21

“Мандал даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос "Мандал даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/3778 тоот албан бичгээр олгосон байна.

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 7.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давж ирсэн юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

.