MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2019-11-29

“Мандал даатгал” ХК-ийн хувьцаа хуваах үйл ажиллагаатай холбогдуулан хувьцааны арилжааг түр зогсоолоо.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар "Мандал даатгал" ХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хувьцааг 100 хуваах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 79 тоот албан шаардлагаар хувьцаа хуваахтай холбоотой үйл ажиллагаа "ҮЦТХТ" ТӨХХК-д бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг түр зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ