MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“МАХИМПЭКС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2018-02-15

2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

“Махимпэкс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 100.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн бэлнээр компанийн байран дээр олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ